|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

ЭМЯ-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр дархлаажуулалтын ажлын зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзжээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа тул 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлжээ. Тэрбээр "Хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж байна. Нэг тохиолдлын ард дөрвөн халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой байна. Зориулалтын 1700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед нас баралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой" гэжээ. 

Харин Сангийн сайд Б.Жавхлан хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг дурдаад, хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаагаа хэлжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.