|
Видео

Шинэ мэдээ

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оноос 7.0 хувиар буурлаа

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оноос 7.0 хувиар буурлаа

 

 

Нийтийн хоолны салбарын орлого 2020 онд 451.2 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 33.8 (7.0%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд кафены орлого 11.3 (29.4%) тэрбум төгрөг, баарных 8.9 (47.8%) тэрбум төгрөг, гуанзных 6.5 (20.3%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн.
Нийтийн хоолны газрын орлогод рестораны орлогын эзлэх хувь өмнөх оноос 3.8 пункт, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 0.7 пунктээр өсөж, кафены орлого 1.9 пункт, баарны орлого 1.7 пункт, гуанзны орлого 0.9 пунктээр тус тус буурсан байна.
Нийтийн хоолны салбарын орлого 2020 оны 4 дүгээр улиралд 98.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 24.4 тэрбум төгрөг буюу 19.9 хувиар буурсан байна.
Нийтийн хоолны салбарын орлого өмнөх улирлаас буурахад гуанзны орлого 1.7 (25.0%) тэрбум төгрөг, баарны орлого 851.2 (34.0%) сая төгрөгөөр өссөн хэдий ч рестораны орлого 23.2 (27.3%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оноос 7.0 хувиар буурлаа

 


 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler