|
Видео

Шинэ мэдээ

“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр Ковид-19 халдварын нийт 102 тохиолдол илрүүлжээ

“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр  Ковид-19 халдварын нийт 102 тохиолдол илрүүлжээ

 

Энэ сарын 11-нээс хойш хийсэн "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд "COVID-19” халдварын нийт 102 тохиолдлыг илрүүлжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд өчигдөр коронавируст халдварын 24 тохиолдол бүртгэгджээ. Өрх бүрээс авч буй шинжилгээгээр илэрсэн нийт 102 тохиолдлын 50 нь анхны шинжилгээгээр халдвартай нь батлагдсан бол үлдсэн 52 нь тухайн хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, ойрын хавьтлын хүмүүс аж.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталын 26,8 хувь нь халдвар авсан нь батлагдсан байна.

Улаанбаатар хотод коронавирусний батлагдсан тохиолдол 1 852, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт  2 178 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.