|
Видео

Шинэ мэдээ

БЗД-ийн “X апартмент” байрны голомт хамгийн идэвхтэй байна

БЗД-ийн “X апартмент” байрны голомт хамгийн идэвхтэй байна

Нийслэлд өнөөдрийн байдлаар дөрвөн голомт идэвхтэй үргэлжилж буйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Сүүлийн дөрөв хоногт БЗД-ийн дугаар хорооны "апартмент” байрны голомт хамгийн идэвхтэй байна. Тухайн байранд өргөжүүлсэн тандалтаар нийт 560 хүнд шинжилгээ хийхэд найман хүн халдварт өртжээ. Мөн Наркологийн төв эмнэлэгтэй холбоотой голомт идэвхтэй байгаа бөгөөд хоёр хүн өвчилснөөс тэдний гэр бүл, найз нөхөд долоон хүнээс халдвар илэрчээ. Түүнчлэн Микс пиццаны газарт ажилладаг хүн өвчилснөөс өргөжүүлсэн тандалтаар зургаан хүн халдварт өртжээ.

 

БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт үргэлжилж байгаа аж.  

 

Энэ үеэр тэрбээр хэлэхдээ, "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хоёрдогч хавьтал албан байгууллагуудын хүмүүст шинжилгээ хийж байна. Тухайлбал, "апартмент” байранд гарсан батлагдсан тохиолдлын ойрын хавьтал NTV телевизэд ажилладаг учир хоёрдогч хавьтал 94 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээ үргэлжилж байна. Мөн "Bull ресторанд батлагдсан тохиолдлын хавьтал байсан учраас 40 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны   209 дүгээр байранд коронавирусний халдвар илэрсэн тул  80 хүнд шинжилгээ хийсэн. Мөн СБД-ийн дүгээр хорооны Цэлмүүн тауэрт халдвар гарсан тул 119 хүний шинжилгээ үргэлжилж байна” гэв.

 

НЭМГ-аас эдгээр голомтод байршлаар нь шинжилж өчигдөр 2000 гаруй хүний шинжилгээг лабораториудад хүргүүлжээ. Эдгээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1163 хүн байгаа бол хоёрдогч хавьтал 7220 хүн байгаа аж.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.