| |
ЭМЯ: 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 14035 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 36 хүн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд сувилагч 2, үйлчлэгч 1, өвчтөн 6, сахиур 4, гэр бүлийн хавьтал болсон 17, бусад хавьтал 2 хүн байна. Баянзүрх дүүргийн голомтод коронавирусийн нийт тохиолдол 1226 болжээ. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 22, эх эмч 6, сувилагч 10, үйлчлэгч 4, эмзүйч 1, жолооч 1 байна. Мөн гэр бүлийн хавьтал 76, өвчтөн 91, сахиур 29, хавьтал 8 хүн бий.
Хавдар судлалын үндэсний төвд хавьтал болсон 126 хүнд давтан шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тухайн иргэд нь батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн хавьтал гурван хүн, тухайн тасагт хамт ажилладаг нэг сувилагч байгаа. Мөн Цэргийн төв эмнэлгийн хоёр эмч коронавирусийн халдварт өртсөн байна. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 376 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 702 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1175 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 745 байгаа. Өнөөдрийн байдлаар 420 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 334 хүн хөнгөн, хүндэвтэр 77 хүнд 7, маш хүнд 2 байна.
Үүнээс ХӨСҮТ-д 48 хүн бий. Биеийн байдлыг үнэлбэл, 42 хүн хөнгөн, хүндэвтэр 5 хүнд 1 байгаа. Цэргийн төв эмнэлэгт 222 хүн эмчилгээнд байна. Үүнээс 142 хүн хөнгөн, хүндэвтэр 72 хүнд 6, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 21 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа.