|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

ХӨСҮТ: Эмчлэгдэж байгаа хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

ХӨСҮТ: Эмчлэгдэж байгаа хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

 


Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бий эсэх болон тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээний хариуг зарлалаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тавдугаар сарын 10-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Өчигдөр ХӨСҮТ-ийн Вируслогийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан. Үүнд:

  • Тусгаарлалт, ажиглалтад байгаа 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
  • Дархан-Уул аймагт ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээнээс коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.

Мөн одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой, дунд, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler