|
Видео

Шинэ мэдээ

Д.Нямхүү: Гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо

 

 

Д.Нямхүү: Гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо

 

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүнээс гурвыг нь ХӨСҮТ-д тусгаарлан шинжлээд хариуг нь өчигдөр мэдээлсэн байсан. Үлдсэн 181 иргэний сорьцыг цуглуулж, шинжлэхэд гурван хүнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан. Дөрөв нь батлан хамгаалахын сургуулийнх бөгөөд хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн эдгээр оюутнуудын эмчилгээ 27-29 хоног үргэлжиллээ.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 197 болж байгаагийн 95 нь эдгэрсэн. Эмчилгээнд 102 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 91, хүндэвтэр 11 байна. Жирэмсэн эмэгтэй гурав, хорт хавдартай иргэн нэг, чихрийн шижин өвчинтэй нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler