| |
Видео
Шинэ мэдээ
НИЙСЛЭЛД 12.033 ХҮН “КОВИД-19” ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЛАА
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст "Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 12.033 хүн хамрагдсан байна.
Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 36, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 13 багт нийт 356 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 562.088 хүнийг шинжилгээнд хамруулснаас 489.919 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.498 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.
Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 709, ойрын хавьтал 3488 дам хавьтал 21.845 хүн байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР