| |
Нийслэлийн хэмжээнд 345 мянга гаруй иргэн шинжилгээнд хамрагджээ
2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр гаргасан нийт 47 шинжилгээний төв, мөн тандалт, хариу арга хэмжээний 18 баг ажиллаж 13.420 хүнд коронавируст "Ковид-19” халдварын шинжилгээ хийлээ.
Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 614 хүн ажилласан байна.
Нийслэлийн хэмжээнд коронавируст "Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 345.791 хүнд шинжилгээ хийгээд байна.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавируст "Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд нийт 58.522 хүнийг хамруулаад байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР