| |
Видео
Шинэ мэдээ
А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэний ойрын хавьтлын 15 хүний шинжилгээний хариу маргааш гарна
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сэлэнгэ аймагт батлагдсан иргэний сурч байгаа сургуульд халдвар гарсан байсан учир энэ хүнийг ганцааранг нь тусгаарлаад байсан. Хамт машинаар гурван хүнтэй ирсэн. Хилээр явган орж ирсэн ба ойрын хавьтал 15 хүний шинжилгээний хариу маргааш гарна." гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус илрээгүй.
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан" гэв.