|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ

 

Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 503 иргэнийг нутаг буцаажээ

 

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг буцаах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, он гарснаас хойш 503 иргэнийг эх оронд нь буцаажээ. 
 
Тодруулбал, эдгээр иргэд нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрөгч оны ес, аравдугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа цар тахлын улмаас түр зогссон учир ийнхүү нутаг буцаасан аж.
Тухайн иргэд бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаад аливаа зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд эх орон руу нь буцаасан байна. 
 
 
 
 
 
 Гадаадын иргэн, харьяатын газар 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler