|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32
22-01-2025, 18:29
22-01-2025, 18:25

Махны үйлдвэрт ажиллаж байсан БНХАУ-ын 12 иргэнийг албадан гаргахаар болов

Гадаадын иргэн, харьяатын газраас мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, Тус байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуй нэгж, байгууллагад 10 сарын 04-06-ны өдрүүдэд хяналт шалгалт хийв.

 

71227552_660709031086655_8237009338217005056_n.png

Шалгалтад БНХАУ-ын нийт 69 иргэн хамрагдснаас "Монгол туйвар транс” ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 1 иргэнийг оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчлийн дагуу торгууль ногдуулж, албадан гаргахаар болсон байна. Мөн Засгийн газрын тогтоолоор болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрөлд заагдсан аж ахуйн нэгж, байгууллагад бус өөр байгууллагын нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй "Оюундалай” ХХК, "Энх эрдэнэ мөнх” ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 11 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалж, хуулийн хугацаанд Монгол Улсаас гаргахаар шийдвэрлэлээ. 

Гадаадын иргэн, харьяатын газар нь хууль сахиулах байгууллагуудтай хамтарсан болон байгууллагын төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж, гадаадын иргэдэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

 

Эх сурвалж: https://immigration.gov.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler