|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32
22-01-2025, 18:29
22-01-2025, 18:25

Кибер халдлага үргэлжилсээр байна

 

 

Кибер халдлага үргэлжилсээр байна

 

Холбооны мөрдөх товчоо, Дэд бүтцийн болон кибер аюулгүй байдлын агентлаг, Үндэсний тагнуулын албаны даргын албанаас хамтран хийсэн мэдэгдэлд "АНУ-ын Засгийн газрын агентлагууд кибер халдлагад өртсөн хэвээр байна” гэжээ. Мөн энэ гурван байгууллага сүүлийн өдрүүдэд аюулгүй байдлын талаар том компанит ажил явуулж байгаа талаар мэдэж байгаа гэж бичсэн байна. Кибер халдлага нь холбооны Засгийн газрын сүлжээнд нөлөөлсөн гэжээ. Түүнээс гадна хамтарч гаргасан мэдэгдэлд энэ компанит ажлын цар хүрээг ойлгохын тулд ажиллаж байна. Мөн халдлагад хариу барих Засгийн газрын цогц арга хэмжээг нэгдсэн зохицуулалтын газрын ерөнхийлөгчийн захирамжаар байгуулсан гэж мэдээлжээ.

Мэдэгдэлд бичсэнээр энэ байгууллага нь бие даасан гурван агентлагийн хүчин чадлыг нэгтгэхийг зорьж байна. Гэхдээ Холбооны мөрдөх товчоо, Кибер болон дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг, Үндэсний тагнуулын албаны даргын албаныхан өөрсдийн үүрэгт ажлаа анхаарах ёстой аж. Харин Холбооны мөрдөх товчоо энэ талаар судалж байгаа болон халдлага үйлдсэн хэргийг хариуцах хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох, мөрдөж хөөцөлдөхийн тулд тагнуулын мэдээлэл цуглуулж байна гэж нэмж дурдсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2020.12.18 БААСАН № 242 (6467)

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler