|
Видео

Шинэ мэдээ

“Huawei”-г 5G сүлжээнд ашиглах эрсдлийг бууруулах аргыг олжээ

Их Британийн тусгай албаныхан тус улсын хөдөлгөөнт холбооны 5 дугаар үеийн систем буюу 5G сүлжээнд "Huawei” компанийн харилцаа холбооны тоног төхөөрөмжийг ашиглах эрсдэлийг бууруулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

 

"Их Британийн Цахим тагнуулын тусгай албанд багтдаг Кибер аюулгүй байдлын үндэсний төв нь өндөр хурдтай хөдөлгөөнд холбоонд "Huawei”-н тоног төхөөрөмжийг ашиглах эрсдэлийг бууруулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Европын холбоотнуудыг үүрэн холбооны шинэ сүлжээндээ Хятадын харилцаа холбооны тоног төхөөрөмжийг ашиглахад нь саад учруулахын тулд АНУ-ын эрх баригчид боломжтой бүхнийг хийж байгаа хэдий ч Их Британи, Герман зэрэг Европын зарим улс үүнд итгэхгүй байна” гэж тус сонинд дурдсан байна.

Түүнчлэн Их Британийн тусгай албанаас гаргасан дүгнэлт нь Европын удирдагчдын санаа бодолд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

"Huawei”-аар дамжин кибер аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдлыг Кибер аюулгүй байдлын үндэсний төв хэзээ ч олж илрүүлж байгаагүй. 5G хөдөлгөөнт холбоонд Хятадын аль ч технологи эрсдэл учруулж байна гэх мэдэгдэл нь утгагүй зүйл юм”  гэж  Их Британийн цахим тагнуулын тусгай албаны тэргүүн асан Роберт Хэнниген "Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэжээ.  

АНУ-ын хүсэлтээр "Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг баривчлан саатуулснаас хойш буюу өнгөрсөн 12 дугаар сарын эхээр "Huawei” компани дэлхий дахины анхаарлыг татаж эхэлсэн юм. 

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler