| |
Видео
Шинэ мэдээ
“Huawei” компанийн бүтээгдэхүүнээс зайлсхийхийг М.Помпео уриалжээ
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баруун Европын орнуудаар хийж буй айлчлалынхаа үеэр БНХАУ-ын "Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байхыг уриалсан байна.
М.Помпео даваа гарагт Унгарын нийслэл Будапешт хотноо энэхүү мэдэгдлийг хийсэн бөгөөд тэрбээр цааш Словак болон Польш улсад айлчлах юм.
Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, Унгарчуудын түгээмэл хэрэглэдэг "Huawei” компанийн бүтээгдэхүүний учруулж болзошгүй эрсдлийн талаар олон нийтэд таниулах нь АНУ-ын үүрэг юм гэжээ. Мөн тэрбээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэйг анхааруулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа "Huawei” компанийг аюулгүй байдалд аюул занал учруулах эрсдэлтэй хэмээн үздэг хэдий ч Huawei” компани болон БНХАУ-ын Засгийн газар уг мэдээллийг үгүйсгэсээр байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг