|
Видео

Шинэ мэдээ

Энэ жил 20 тонн нөөцийн мах бэлдэнэ гэв

 

Энэ жил 20 тонн нөөцийн мах бэлдэнэ гэв

 

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  мах үйлдвэрлэгч, худалдаалагч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтаар махны үнэ, мах тээвэрлэлтийн стандарт, шаардлага хангасан байдал болон нөөцийн махны хангамжийн талаар ярилцлаа.

ШӨХТГ-аас стандартын шаардлага хангасан машинд мах тээвэрлэж, зориулалтын хадгалах горимд зөөвөрлөх шаардлагатайг дурдсан бөгөөд тээвэрлэх явцад ил задгай зөөдгөөс болж хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх эрсдэлтэйг сануулав.

Тиймээс тус газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран мах худалдаалдаг байгууллагуудыг шалгахаар болж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар зөвлөн туслах, сануулж, анхааруулах ба дараагийн удаад торгох арга хэмжээ авна гэдгийг онцоллоо.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны Т.Гантөмөр "Энэ жил 20 мянган тонн нөөцийн мах бэлдэнэ. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр мах бэлтгэдэг бол зарим нь арилжааны банкны эх үүсвэрээр мах бэлддэг. Өнгөрсөн жил арилжааны банкнуудын хөрөнгөөр 10 мянган тонн, дулааны аргаар мах боловсруулдаг 28 аж ахуй нэгж 2,000 мянган тонн мах, нийт 12 мянган тонн мах бэлдэж гуравдугаар сараас долдугаар сар хүртэл борлуулсан" гэв.

Мах боловсруулах аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авах, төрийн санхүүжилтийг хүлээх зэргээр мах бэлдэх ажиллагаа удааширдаг тул ШӨХТГ-аас аливаа асуудлыг шуурхай шийдвэрлэхэд, нөөцийн мах бэлтгэх ажиллагаанд хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler