|
Видео

Шинэ мэдээ

Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх коронавирусийн халдвар

 

Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх коронавирусийн халдвар

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О Брайены шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсныг Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.

 

54 настай О Брайены биед халдварын шинж тэмдгүүд хөнгөн хэлбэрээр илэрч, тусгаарлагдсан байрнаас ажлаа явуулж байгааг мөн мэдээлсэн байна.

"Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарт вирус халдах эрсдэл байхгүй. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.

О Брайен коронавирусийн халдварыг охиноосоо авсан гэсэн мэдээлэл байна.

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын баруун болон өмнөд мужуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа. Өчигдөр Цагаан ордны цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн ахлагч, доктор Дебора Биркс вирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа 11 хотын жагсаалтыг гаргаж, тэдгээр хотуудад хөл хорионы хатуу дэглэм тогтоохыг уриалжээ.

Өнөөдөр АНУ даяар ирэх намар сургуулиудын хичээлийг эхлүүлэх эсэх талаар ширүүн  маргаан өрнөж байна. Даваа гарагийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын 4.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 147,000 гаруй хүн нас баржээ.

 

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.