| |
Видео
Шинэ мэдээ
Сайханбилэг сайхан дураараа аашилж, хамтрагч нараа бухимдуулж байна
АН-ынхан МАН-тай зөвшилцөлгүй 2 дэд сайд нэмээд томилжээ. Мэдээж үүнд нь
МАН-ынхан уурлаж, ИЗНН-ынхан ч хүч хавсарч байна.Өөрийнхөө хүмүүсийг
ажлын байр, албан тушаал руу шахах гэж улаарч байгаа Ч.Сайханбилэг
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам хоёрыг
гэнэтхэн хоёр дэд сайдтай болгох шийдвэр гаргаад дараа нь МАН-ынханд
тулгасан байна. МАН-ын дарга М.Энхболд тохироо, гэрээ ёсоор тийм зүйл
байхгүй биз дээ. Энэ талаар урьдчилж яриагүй байж яагаад ингэж тулган
ярих болов? Дэд сайд нарын тоог нэмэхийг МАН дэмжихгүй. Энэ асуудлыг
Удирдах зөвлөл, бүлэгээрээ ярилцаж шийднэ гэж хэлсэн сураг байна. МАН-ын
даргыг ингэж хэлээд байхад эрх баригчид дэд сайд нарыг Засгаараа
оруулаад алх цохчихсон гэнэ. Үндсэндээ МАН-ыг басамжилсан хэрэг.
Хоёр дахь томилгоо МАН-ыг бүүр том басамжилсан юм. Ч.Сайханбилэг яамдын бүтэц, нэр өөрчлөгдсөн нэрээр 9 төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлөв. Тэгээд газар дээрээ Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатарыг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнийг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэнг, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Дэлгэрцогтыг эргүүлээд томилчихсон. Тэгээд бусад чөлөөлөгдсөн Төрийн нарийн бичгийн дарга нарын ажлын байранд хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргав. Эндээс харвал Монгол Улсын Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нартаа хоёр янзаар ялгавартай хандаж байна. Нэг хэсэгийг газар дээр нь хууль бусаар шууд томилоод нөгөө хэсэгийг нь хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилно гэж хэлэв? Засгийн газар нь ингэж шударга бус шийдвэр гаргахаар энэ улсад хууль дүрэмийг мөрдөх аль хир олон иргэн байна вэ?
Уг нь бол Төрийн албаны тухай хуулиар яамдын нэр өөрчлөгдөхөөр сонгон шалгаруулалт зарладаг. Гэтэл Засгийн газар сонгон шалгаруулалт зарлалгүй дээрх дөрвөн эрхэмийг хууль зөрчин томилж байна гэсэн үг. Нөгөө талаас нь авч үзвэл Төрийн нарийн бичгийн дарга нарыг төрийн албаны зөвлөлийн шалгалтыг үндэслэн, салбарын сайдтай зөвшилцөн томилдог. Гэтэл Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн гэгч этгээдийг сайд Д.Цогтбаатартай зөвшилцөлгүй алх цохчихсон байна. Үүнд нь Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ихэд уурсаж бухимдсан гэж эх сурвалж мэдээлэв. Ингээд бухимдалтай сайд Д.Цогтбаатар Засгийн газрын хурлыг хаяж гарчээ. МАН-ынхан Төрийн нарийн бичгийн дарга нарын энэхүү хууль бус томилгоонд ихэд бухимджээ. Ингээд өчигдөр бүлгийн хурлаа зарлаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дууджээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын бүлгийн хуралд ихэд удаан суув.
Үүнээс гадна ИЗНН-ынхан ч Засгийн газраас гарах урьдчилсан сануулгаа өгчээ. Учир нь АН-ын увайгүй үйлдэл олон жилийн хамтрагч ИЗНН-д ч бас таалагдаагүй аж. Ер нь сүүлийн үед ИЗНН-ынхан эрх баригч АН-ыг хамтрагчаа гэж хүндэлдэг. Харин АН-ынхан ИЗНН-ыг дотоод бүтэцээ гэж ярих болсон. Энэхүү зөрүүтэй хандлага хоёр талыг галын шугаманд дуудсан байна. Хоёрт ИЗНН-д аман тохироогоор нэг Төрийн нарийн бичгийн даргын суудал санал болгоод байгаа. Гэвч энэ тохирооноосоо сүүлийн үед АН-ынхан буцах бодолтой аж. Хэрэв АН-ынхан хэлсэндээ хүрэхгүй бол ИЗНН-ынхан МАН-ын нэгэн адил Засгийн газрыг орхиж гарна гэсэн хатуу байр суурь баримтлах болсон аж.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл хамтарч Засгийн газраа байгуулаад сар ч болоогүй намууд Засгаасаа гарах тухай яриад эхэлжээ. Энэ бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын ирээдүйг улам бүрхэг болгож байна. Хамтрагчидаа ийм байдалд хүргэхэд АН-ынхны шийдэл гол түлхэц болов. Тэд амлалт, гэрээнээсээ өдөр бүрээр л бултах гэж хичээнэ. Олон удаа ийм үйлдэл гарвал Засгийн газар огцорно. Хамгийн гол нь улс орны эдийн засагт эрсдэлтэй. Ард түмний амьдралд халтай. Ийм л сонголт руу явж эхэллээ.