|
Видео

Шинэ мэдээ

Туул, Сэлбэ, Дунд голын эрэг дагуу амралтын орчин бүрдүүлэх ажлын хэсэг байгуулжээ

Туул, Сэлбэ, Дунд голын эрэг дагуу амралтын орчин бүрдүүлэх ажлын хэсэг байгуулжээ

 


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/406 дугаар захирамжаар Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгээс холбогдох судалгааг хийж тохижилт хийх боломжит байршлуудыг тодорхойлжээ.

Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал "Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчны бүтээн байгуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, гэрээ хийж хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ дагуу "Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай” тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна” гэлээ.

Хотын Захирагч С.Амарсайхан "Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай харилцан санал солилцож, зарчмын нэг шийдэлд хүрэх нь зүйтэй. Зуны улиралд боломжтой газруудаа хот өөрөө Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижуулах нь хэрэгтэй. Холбогдох газрууд уялдаа холбоогоо сайн хангаж ажилла. Газрын алба тохижуулж нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгож болохуйц газруудын судалгааг гаргаж ажлын хэсэгт өгөх нь зүйтэй” гэдгийг холбогдох албаныханд онцолж хэлэв. Ингээд Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler