|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр гарсан зам тээврийн ослуудын улмаас 7 хүн амиа алджээ

 

Өчигдөр гарсан зам тээврийн ослуудын улмаас 7 хүн амиа алджээ

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн, үүнээс 3 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 6 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 


- Өчигдөр буюу 2020.05.20-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим ХУД –ийн 3-р хороо Чингисийн өргөн чөлөө, "Бармаш” ХХК-ийн баруун замд Toyota Allion маркийн автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, Улмаар Toyota Prius нь зорчих хэсгийн гадна зогсож байсан явган зорчигч 46 настай эрэгтэй, Э-г мөргөж амь насыг нь хохироосон,

- Мөн өдрийн 20 цаг 30 минутын орчимд Архангай аймаг, Их тамир сум Бугат баг "Ахитын давааны ар” гэх газар шороон замд, улсын дугааргүй бага оврын трактор онхолдож, жолооч 26 настай эрэгтэй, О-гийн амь нас хохирсон, 

- Мөн 20:00 цагийн орчимд Завхан аймаг, Яруу сум "Загастайн даваа” гэх газар шороон замд Toyota Raum маркийн Д жолоочтой  автомашин онхолдож, зорчигч 72 настай эмэгтэй С, 13 настай эрэгтэй, Б-гийн амь насыг хохироосон,  

- Мөн өдрийн 20 цаг 15 минутын орчимд Хэнтий аймаг, Цэнхэр мандал сумын 1-р баг "Цэнхэрийн голын гүүр” гэх газар асфальтан замд Nissan Advan маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 56 настай эмэгтэй Ц, 6 настай эрэгтэй Ц, одоогоор нэр, хаяг нь тодорхойгүй 30-35 орчим насны эрэгтэй нарын 3 хүн амь нас хохирсон хэргийг  тус тус шалгаж байна. 

Хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 296 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 214-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler