|
Видео

Шинэ мэдээ

Д.Нямхүү: ТАВАН хүн эдгэрч, коронавирусийн шинэ тохиолдол БҮРТГЭГДЭЭГҮЙ

Д.Нямхүү: ТАВАН хүн эдгэрч, коронавирусийн шинэ тохиолдол БҮРТГЭГДЭЭГҮЙ

 


Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "ОХУ-д 24 цагийн дотор 9974 хүн шинээр халдвар авсан байна. Алтанбулагийн боомтоор  өчигдөр ОХУ-аас 200 гаруй оюутан ирлээ. Дархан тусгаарласан. Улсын хэмжээнд 1619 хүн ажиглалтад байна. Шинээр 400 хүн ажиглалтад орж, нийт 1619 болов" гэж хэлэв.

ХӨСҮТ-ийн ерөний захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарлаа. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлж байна. Таван хүний 4 нь 20-21 насны оюутан, нэг нь 50 насны эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь  25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 21-22 настай байгаа. 98 хүн коронавирусийн халдвартай нь батлагдаж, 78 хүн эмчлүүлж байна. Үүнээс нийт 20 хүн эмчлэгдэн гарлаа. ХӨСҮТ-д 171 хүн эмчилгээ, ажиглалтад байна. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт хүнд 381 шинжилгээ хийсэн. Бүгдэд коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр лабораторид ХӨСҮТ-д болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэд, Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсийн шинжилгээ багтсан болно" гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler