|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Д.Нямхүү: Тусгаарлагдсан 266 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй

Д.Нямхүү: Тусгаарлагдсан 266 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй

 


ХӨСҮТ болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  мэдээллээ.  Тэрбээр "Тавдугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. 

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор 5 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц авсан.Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторид ачаа тээврийн 12 жолоочид шинжилгээ авахад халдвар илрээгүй. Бид ОХУ-аас оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Голомтот газраас ирж байгаа тул онцгой анхааран ажиллана" гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler