|
Видео

Шинэ мэдээ

2127 хүүхдийн мөнгө данс зөрснөөс болж буцжээ

2127 хүүхдийн мөнгө данс зөрснөөс болж буцжээ

 


Засгийн газраас 18 хүртэлх насны хүүхдийн сар бүр авдаг мөнгөн тэтгэмжийн хэмжээг дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг болгох шийдвэрийг өчигдөр гаргасан.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын мөнгөнөөс олгогдоогүй үлдсэн 70 мянган төгрөгийг өчигдөр  данс руу шилжүүлнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдэгдсэн юм.

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр "21.30 цагийн байдлаар хүүхдийн мөнгийг бүх банкууд шилжүүлж дууссан. Нийт 1,122,466 хүүхдэд мөнгө шилжүүлснээс одоогийн байдлаар 2,127 хүүхдийн мөнгө данс зөрүүтэйгээс буцаад байна. 1,140 сая хүүхдэд дөрөвдүгээр  сараас аравдугаар сарын 1-нийг хүртэл нийт зургаан  сарын турш сар бүр 100 мянган төгрөг олгоно” гэсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler