![]() |
С.Баярцогт нэр дэвшихээ зарлаж, Ж.Эрдэнэбатын хэрэг прокурорт шилжлээ
Сангийн сайд асан, АН-ын гишүүн С.Баярцогт 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг ч прокурорт шилжлээ. Нэг хэсэгтээ л нам жим байсан асуудлыг АТГ нэг л өглөө дэлгээд мэдээлчихэв. Бас л сонин тохиолдол. Үүнийг улс төрийн өнцгөөс харахаас өөр аргагүй. С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар хоёулаа Сэлэнгийнх. Аймгаасаа нэр дэвшиж, парламентад сонгогдож байсан. 2020 оны сонгууль ч тэдний хувьд өрсөлдөөний талбар. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулиар С.Баярцогт нэр дэвшихэд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Ж.Эрдэнэбат юм. Харин өнгөрсөн өдрүүдийн процессыг харахад тэдний өрсөлдөөн хөшигний ард эхэлсэн бололтой. С.Баярцогтыг бие даан нэр дэвшинэ гэх мэдээлэл гарснаас ердөө 24 цагийн дараа л Ж.Эрдэнэбатын хэрэг прокурорт шилжчихлээ. Харин өнөөдөр яахыг тааж мэдэхгүй.
МАН дотор М.Энхболдын фракцын хүн. Түүнийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь "Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө "Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд худалдсан гэх хэрэгт буруутгадаг билээ.
