|
Видео

Шинэ мэдээ

Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар 60 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулга, дүүргийн Эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, цаг үеийн байдалд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар ажлын хэсгийн дүгнэлт, Дотоод аудитын албаны бүтэц зохион байгуулалт, 1 дүгээр улирлын үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.
Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 60 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, цаг үеийн байдалд авч хэрэгжүүлж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Шинэ төрлийн коронавирусын өвчлөлийн үед дүүргийн Эрүүл мэндийн төв болон, Өрхийн эрүүл мэндийн төв хэрхэн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа талаар Засаг даргад мэдээлэл хүргэлээ.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, дотоод аудитын бүтэц зохион байгуулалтад хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн дүгнэлтийг зөвлөлийн хуралдаанаар танилцууллаа. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлтийг боловсруулан, анхаарч ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл холбогдох албаныханд үүрэг болголоо.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler