| |
Видео
Шинэ мэдээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүх мэдээлэл хийнэ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагт хийхээр болсон байна.
Тэрбээр саяхан "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын тухай хэд хэдэн мэдээллийг өгсөн. Ингэхдээ "Намайг арын өрөөндөө ороод юм ярих гэж байгаа юм байна гэж бодсон чинь суултуурынхаа усыг гоожуулаад ингэж хэлсэн. "Чи Н.Алтанхуягийг Ц.Элбэгдоржтой тохиролцуулахаас өөр аргагүй ээ, Л.Гансүх ээ” гэсэн. Юу тохиролцуулах юм гэхэд "Н.Алтанхуягт очиж хэл л дээ” гэхээр нь "Чи тэгээд ус гойжуулдаг нь яадаг юм” гэхэд "Б.Хурц намайг чагнаад байгаа юм аа” гэсэн" зэрэг мэдээлэл өгсөн байдаг.
Б.Аз