|
Видео

Шинэ мэдээ

Пентагон: Ким Жөн Ун БНАСАУ-ын цөмийн товчлуурыг хянасан хэвээр байгаа

 


Пентагон: Ким Жөн Ун БНАСАУ-ын цөмийн товчлуурыг хянасан хэвээр байгаа

 


ВАШИНГТОН. /The Hill/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдал "хүнд" байгаа талаар хэвлэлүүдээр батлагдаагүй мэдээлэл гарсан хэдий ч тэрбээр тус улсын Зэвсэгт хүчин, цөмийн зэвсгийг бүрэн хянасан хэвээр байгаа гэдэгт Пентагон итгэлтэй байна.

 

Энэ тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны орлогч дарга, генерал Жон Гайтен мэдэгджээ. "Тагнуулын мэдээллүүдээс харахад энэ асуудлыг нотлох эсвэл няцаах ямар ч баримт байхгүй байна. Тиймээс Ким Жөн Ун одоог хүртэл Умард Солонгосын цөмийн зэвсгийг хянаж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэвээр байгаа гэж үзэж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. "Өөрөөр бодох ямар ч шалтгаан байхгүй" гэж генерал цохон тэмдэглэжээ.
 
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун мэс засал хийлгэсний дараа биеийн байдал нь муудсан гэх мэдээллийг тагнуулынхан шалгаж байна гэж Америкийн хэвлэлүүд урьд нь тус улсын засаг захиргааны албан тушаалтнуудын мэдээллээс иш татан уламжилсан юм. Ким Жөн Ун БНАСАУ-ын анхны удирдагч болох өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсэн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг ёслолын ажиллагаанд анх удаа оролцоогүй нь түүний эрүүл мэндийн байдалд эргэлзэх шалтгаан болжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler