| |
Видео
Шинэ мэдээ
Трамп: Ким Жөн Ун цөмийн таван талбайнхаа нэг эсвэл хоёрыг татан буулгахыг хүссэн
Өнгөрсөн хоёрдугаар сард Ханой хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун цөмийн таван талбайнхаа нэг эсвэл хоёрын үйл ажиллагааг зогсоохыг хүссэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Д.Трамп "Fox News” сувагт даваа гарагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлжээ. "Чи хэлэлцээр байгуулахад бэлэн биш байна гэж дээд хэмжээний уулзалт дуусах үед би Ким Жөн Унд хэлсэн. Учир нь БНАСАУ-ын удирдагч нэг юм уу хоёр цөмийн талбайнхаа үйл ажиллагааг л зогсоохыг хүссэн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.
Гэсэн хэдий ч түүний засаг захиргааны дипломат ажиллагааны гаргасан хүчин чармайлтын дүнд БНАСАУ сүүлийн хоёр жилийн турш цөмийн болон алсын зайн тусгалтай пуужингийн туршилт хийгээгүйг Д.Трамп онцолсон байна.