|
Видео

Шинэ мэдээ

БНАСАУ-ын удирдагч Вьетнамыг зорьжээ

БНАСАУ-ын удирдагч Вьетнамыг зорьжээ

 


БНАСАУ-ын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийх хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Пёньян хотоос бямба гарагт хөдөлсөн байна. Энэ тухай ОХУ-ын мэдээллийн "Tass” агентлаг эх сурвалжуудын мэдээлснийг иш татан уламжлав.

БНАСАУ-АНУ-ын удирдагчид ирэх долоо хоногт Вьетнамын нийслэл Ханой хотноо уулзахаар товлосон билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Ким Жөн Ун хуягт галт тэргээр зорчин Ханой хотод хүрэлцэн очих бөгөөд энэхүү аялал 48 цаг гаруйн хугацаанд үргэлжлэх ажээ.

Удахгүй болох дээд хэмжээний уулзалтаар Ким Жөн Ун болон Дональд Трамп нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Хоёр орны удирдагчдын анхны уулзалт өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон билээ. 

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler