|
Видео

Шинэ мэдээ

Ш.Абэ АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярина

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэхээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ойрын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярина.

 

"Дээд хэмжээний уулзалт болохын өмнө Д.Трамптай нягт харилцаа холбоотой байхын тулд би түүнтэй утсаар ярина” хэмээн Ш.Абэгийн хэлснийг "Киодо” агентлаг иш татан мэдээлжээ. БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг ярихдаа тэрбээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай биечлэн уулзахад бэлэн байгаагаа дахин онцлон тэмдэглэжээ.  

АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханой хотод болох билээ. Уулзалтыг зохион байгуулах газрыг БНАСАУ-ын эрх баригчдын санаачилгаар сонгосон байна. 



montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler