|
Видео

Шинэ мэдээ

Энхийн яриа хэлэлцээг улам эрчимжүүлэхийг Ким Жөн Ун уриалжээ

Энхийн яриа хэлэлцээг улам эрчимжүүлэхийг Ким Жөн Ун уриалжээ

 


Ирэх онд хоёр Солонгосын удирдагчдын энхийн яриа хэлэлцээг улам эрчимжүүлэхийг уриалсан захидлыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд илгээжээ. Энэ тухай БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв.

"Уг захидалд БНСУ-ын нийслэл Сөүл хотод энэ онд багтаан айлчилна гэсэн амлалтаа биелүүлж чадаагүйдээ харамсаж буйгаа БНАСАУ-ын удирдагч илэрхийлсэн” гэж Тамгын газрын мэдэгдэлд тэмдэглэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч өөрийн "Твиттер” хуудастаа жиргэхдээ, Ким Жөн Уны илгээсэн "халуун дулаан” захидалд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн энэ онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн түүхэн уулзалт болон хоёр Солонгосын удирдагчдын хэд хэдэн удаагийн дээд хэмжээ уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрүүдийг Ким Жөн Ун хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн гэж Мүн Жэ Ин бичсэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler