|
Видео

Шинэ мэдээ

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээр тохиролцов

БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээр тохиролцов

"Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр талт уулзалт хийж, цөмийн зэвсгээс ангижрах хүртэл БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээр тохиролцов.

Уулзалтын үеэр АНУ-ын төрийн тэргүүн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай дахин дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр, Ким Жөн Уны Сөүлд хийх айлчлал Солонгосын хойгт энх тайвныг цогцлооход ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт Мүн Жэ Ин болон Д.Трамп нар санал нийлсэн байна.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2017 оны тавдугаар сараас албан тушаалаа хашиж эхэлснээс хойш Д.Трамптай зургаа дахь удаагаа уулзсан нь энэ болжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler