|
Видео

Шинэ мэдээ

Путин болон Мүн Жэ Ин БНАСАУ-д авсан хоригийг сулруулах асуудлыг хэлэлцжээ

Путин болон Мүн Жэ Ин БНАСАУ-д авсан хоригийг сулруулах асуудлыг хэлэлцжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай Сингапурт уулзахдаа БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг сулруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын албаны ёсны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 
Уулзалтын үеэр БНАСАУ-ын эсрэг тогтоосон хоригийн талаар хөндсөн эсэх тухай сэтгүүлчдийн нэгийнх тавьсан асуултад  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын албаны ёсны төлөөлөгч хариулахдаа, "хоёр орны удирдагчид БНАСАУ-д авсан хориг арга хэмжээг бүх талаар сулруулах тухай хэлэлцлээ” гэжээ.  
Солонгосын хойгийн байдлын талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдсан байна. БНАСАУ-ын банкны үйл ажиллагаанд тавьсан хоригийг ОХУ цуцлах хүсэлтэй байна "гэвч бид тэдэнд ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй” гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Ники Хейли хуралдааны дараа мэдэгджээ.  
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler