|
Видео

Шинэ мэдээ

Ким-Трампын хэлэлцээ хоёр бус нэг өдөр болж магадгүй

Ким-Трампын хэлэлцээ хоёр бус нэг өдөр болж магадгүй

 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар Вьетнамын нийслэл Ханой хотод хоёр өдөр бус нэг өдөр хэлэлцээ хийж магадгүй байна. Энэ тухай Өмнөд Солонгосын телевизийн "YTN” суваг Вьетнам болон АНУ-ын улс төрийн хүрээн дэх эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжлав.

Урьд нь хоёр орны удирдагчдын уулзалтыг хоёр өдөр зохион байгуулна гэж төлөвлөсөн байсан боловч төлөвлөгөө өөрчлөгдөж, одоо Ким Жөн Ун, Трамп хоёр ердөө нэг өдөр уулзаж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ хувилбарын нотолгоо болгож "YTN” суваг Америкийн төлөөлөгчдийн Ханойд айлчлах төлөвлөгөөнөөс иш татжээ. Холбогдох баримт бичигт дурдсанаар, Трамп хоёрдугаар сарын 27-нд Вьетнамын удирдагчидтай уулзаж, харин маргааш нь Ким Жөн Унтай хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна.

"YTN” сувгийн санал асуулгад оролцсон шинжээчид ийм өөрчлөлт гарсны шалтгаануудын талаар өөр өөр бодолтой байна. Шинжээчдийн заримынх нь үзэж байгаагаар, энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ болон БНАСАУ тохиролцож чадаагүйтэй холбоотой. Харин зарим нь эсрэгээрээ бүх асуудлыг урьдчилсан зөвлөгөөнүүдийн явцад хэдийнэ хэлэлцэн зөвшилцсөн бөгөөд хоёр орны удирдагчид зөвхөн хоорондоо харилцаж, бэлэн болсон гэрээнд гарын үсэг зурах учир үүнд хоёр өдөр шаардлагагүй гэж үзэж байгаа аж. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler