|
Видео

Шинэ мэдээ

БНАСАУ шинэ зэвсэг туршжээ

БНАСАУ шинэ зэвсэг туршжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын Батлан хамгаалах шинжлэх ухааны туршилтын талбайд амжилттай явуулсан стратегийн шинэ дэвшилтэт зэвсгийн туршилтыг биечлэн хянан шалгасан тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /СТЦМА/ мэдээлэв.
"Шинэ зэвсгийн хүч чадлыг үзсэнийхээ дараа удирдагч Ким Жөн Ун эрдэмтэд болон аж үйлдвэрийн салбарынхан улс орны батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон ажлыг хийжээ гэж мэдэгдсэнийг” тус агентлаг уламжилсан байна. Ким Жөн Ун мөн БНАСАУ батлан хамгаалах салбарын технологийг хөгжүүлэхэд урьдын адил тэргүүлэх ач холбогдол өгсөн хэвээр байгаа гэдгийг мэдэгджээ.
Чухам ямар зэвсэг туршсан тухай тодорхой мэдээлэл байхгүй байна. СТЦМА-ийн мэдээлж буйгаар, уг зэвсгийг бүтээх ажлыг БНАСАУ-ын өмнөх удирдагч Ким Жөн Ирийн үед эхлүүлсэн аж.
Ким Жөн Уны оролцоотой зэвсэг туршсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдээлж байв. Тухайн үед Умард Солонгос "Хвасон-15" шинэ үеийн тив алгасагч баллистик пуужин туршсан юм. Шинжээчдийн тооцоолсноор, уг пуужин 13 мянган км зайд тусах чадалтай байна.
Улс орныхоо эдийн засаг болон хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор цөмийн зэвсэг, мөн янз бүрийн  зайн тусгалтай баллистик пуужингууд туршихаа зогсоож буйгаа БНАСАУ-ын эрх баригчид энэ оны дөрөвдүгээр сард мэдэгдсэн билээ. Үүний дараа тавдугаар сард тус улс газар дор цөмийн зэвсгийн туршилтыг таван удаа явуулж байсан Пунгери туршилтын талбайг устгасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар зургадугаар сарын 12-нд Сингапурт уулзахдаа хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Уг баримт бичигт Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээсэн бол Вашингтон хариуд нь аюулгүй байдлын баталгаа олгосон юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler