|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Ахлах ахлагч Б.Баттөмөр: Сүүлийн жилүүдэд нийлэг бүтээгдэхүүн их хэрэглэдэг болсноос болоод шаталт маш хурдан явагддаг болсон

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Ахлах ахлагч Б.Баттөмөр: Сүүлийн жилүүдэд нийлэг бүтээгдэхүүн их хэрэглэдэг болсноос болоод шаталт маш хурдан явагддаг болсон  Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Ахлах ахлагч Б.Баттөмөртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Анх энэ албанд хэдэн онд орж байсан бэ ?

2001 онд орж байсан. Одоо 20дохьжилдээ ажиллаж байна.

Түүнээс хойш ажлаа солих тухай бодож байв уу

Үгүй ээ манайд орж ажиллаж байгаа залуучууд ер ньихэнхнь багаасаа мөрөөдөж, хүсэж орж ирсэн байдаг тэгээд ч тийм юм бодох зав огт гардаггүй.

Таны ажлын хамгийн сайхан нь юу байдаг бэ?

Олон эрчүүдтэй хамт мөрзэрэгцэниргэдийнхээ аюулгүй байдлыг сахиулах, авран хамгаалах, урьдчилан сэргийлэх гэдэг бол эр хүний хийж болох хамгийн сайхан ажил л гэж боддог. Манай байгууллага чинь... Олон түмэнд тусалдаг буяны байгууллага шүү дээ... мэдээжшашныгэхээсээ илүү хүмүүнлэгийнбайгууллага юм даа...

Онцгой байдлын албанд шинээр орж байгаа хүмүүс ямар шалгуураар ордог бэ?

За манай байгууллагад зорьсон хүмүүс л орж ирдэг. Шалгуур их өндөр байдаг. Хууль сахиулах их сургуулийг төгсөөдшалгаруулалтадордог. Дахиад 6 сарын курсэд яваад дахижшалгаруулалтадордог. Энэ бүх давааг давж байж орж ирдэг.

Шалгалтаа өгөөд шинээр орж ирж байгаа алба хаагчдаа яаж дадлагажуулж авдаг бэ?

Олон жилийн турш мөрдөөд ирчихсэн дүрэм байдаг. Шинээр орж ирж байгаа алба хаагчдаа олон жилийн туршлагатай албан хаагчаар дагалдууланажиллуулдаг.

Онцгой байдлын албанд ажилласнаар хувь хүнд ямар дадал суудаг бэ?

Бидний өдөр тутмын үйл ажиллагаа ёсолж хүндэтгэхээс авахуулаад бүх зүйл зохих журмаар зохицуулагддаг. Тийм болохоор хүнтэй зохистой харьцаж сурна, аюулгүй байдлыг дээд зэргээр хангана, би чинь жолооч хүн энгийн байгууллагын ажилтнуудтай хөдөө гадаа ажлаар явахад өглөө 6 цагаас хөдөлнө гэсэн байхад бууж суусаар байгаад 10-11 цагийн үед л хөдөлдөг. Харин манай байгууллагын хувьд 6 цагт гэсэн бол тэр цагтаа хүнээ суулгаад л хаалгаар гарч байх жишээний наад захын л жишээ нь шүү дээ.

Иргэд Онцгой байдлын албан хаагчдын хоорондын ойлголцол ямар байдаг бэ ?

За яах бэ? сүүлийн жилүүдэд онцгой байдлын алба хаагчийн ажлын онцлог өдөр тутмын үйл ажиллагаа, байгууллагын цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх чиглэлээр олон ажил хийгдэж байна. Манай байгууллага л гэхэд сар бүр тусгай нэвтрүүлэг бэлтгэн иргэддээ хүргэж байгаа. Үүний үр дүнд нь иргэд тодорхой хэмжээний мэдлэгтэй болж байна. Гал гараад ч юм уу дуудлага өгсөн иргэнд цаг хугацаа гэдэг бол маш хурдан өнгөрөн мэт санагддаг. Өнгөрсөн жил л гэхэд айлын гэр шатаж байна гэсэн дуудлагаар очсон алба хаагчдыг их удлаа 20 гаруй минутын дараа ирлээ гэж гомдоллож байсан гэтэл яг дуудлага өгсөн хугацааг нь харахад 2 минут гарны дараа л манай алба хаагчид очсон байсан. Тэгэхээр тухайн иргэнд бол энэ хугацаа тийм урт санагддаг гэсэн үг. Сүүлийн жилүүдэд нийлэг бүтээгдэхүүн их хэрэглэдэг болсноос болоод шаталт маш хурдан явагддаг болсон жишээ нь Монгол гэрийн шатах хугацаа 5 минут байсан бол одоо 2 минут гарны хугацаанд л бүх зүйл шатаж дуусаж байх жишээний энэ үед дотор нь хүн байсан бол аврах боломж үнэхээр бага. Гэсэн хэдий ч бид бүхий л нөөц боломжоороо шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ нөхцөлд хожимдсон байх магадлал маш өндөр байдаг.

Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажил их чухал байх нь

Тийм ээ ... Хамгийн гол нь иргэд өөрийн аюулгүй байдлыг хангах нь чухал байдаг тэгвэл ямар ч эрсдэл гарахгүй шүү дээ. Манай байгууллагаас галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт мэдээлэл, гарын авлага, үзлэг зөвлөгөөг тогтмол өгч ажилладаг. Шаардлагатай бол торгууль хүртэл оногдуулдаг. Тусгай эрхтэй улсын байцаагч ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч галын дуудлага ирсээр л байдаг. Өөр нэг зүйл бол байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг бид тогтмол өгч ажилладаг зам хааж пост гараад байхад батлагдаагүй замаар зорчино, бага насны хүүхэд, ахмад настнуудаа малд явуулна энэ нь өөртөө болоод хайртай дотнын хүмүүс дээ өндөр эрсдэл авч ирж байна гэдгээ иргэд огтойлгодоггүй. Үүнээс үүдээд манай байгууллагын хувьд ч ачаалал өгдөг гэдгийг сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй байдаг. Тэглээ гээд бид эрэн хайх үйл ажиллагааг явуулахгүй байна гэсэн үг биш л дээ. Бид дуудлага бүрд дүн шинжилгээ хийж зохих арга хэмжээг авсаар байх болно.

Хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн дуудлага ямар дуудлага байдаг бэ? Жаахан эртхэн очсон бол ч гэдэг юм уу

Байлгүй яах бэ? Хэдэн жилийн өмнө Цагаандэлгэр суманд хоёр хүүхэдтэй эмэгтэй цасан шуурганд төөрсөн гэсэн дуудлагаар манайхан гарсан юм. Бид нар шуурганд шөнөжингөө явж байж очсон тэгтэл маргааш нь гэрээс нь 14кмынзайтай газраас олсон хамаг хувцсаа хүүхдүүддээ тайлж өгөөд нөмрөгсөнч гурвуулаа эндсэн байсан... Үнэхээр харамсалтай... /Хээрийн хувцасныхаа энгэрийг засаж/ Байгалийн гамшигт үзэгдэлд бидний ч гэсэн хүч хүрэхгүй зүйл олон байдаг.Тэгэхээр хамгийн гол нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдаг.

Онцгой цэрэг цагдаагийн алба хаагчдын ар гэрийг авчявжбайгаа хүмүүсээс их тэвчээр хүч, ухаан шаарддаг юм шиг санагддаг ? Та гэр бүлийнхээ хүмүүсийн тухай яриач ...

Би чинь ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Манай ээж 70 гарсан хүн бий. Өглөө эрт босоод хоол цай бэлдчихсэн байдаг. Хэзээ ч түргэн аваад гараад явчхаж магадгүй байдаг болохоор байнга л халуун цай, хоол бэлэн байлгадаг. Ээлжээс буугаад хээрийн дуудлагад явах болбол утсаар заавал хэлдэг тэгэхгүй бол хоол цайгаа бэлдчихээд хүлээгээд л байж байдаг.

Алба хаагчдын дунд ур чадварын уралдаан тэмцээнүүд их болдог. Амжилтуудаасаа хуваалцаач ..

Би анх албандаа ороод галын техник спортоор хичээллэдэг байсан. Дэд мастерын болзол биелүүлж байсан. Волейболын 4-р зэрэгтэй. Хамт олонтойгоо улс бүсийн уралдаан тэмцээнд орж олон амжилтыг гаргаж байсан. Тэр болгоныг дурдаад байвал их шүү.

Ер нь онцгой байдлын алба хаагчид өдөр тутамдаа ямар ажлыг хийж гүйцэтгэдэг юм бэ?

Манай алба бол яг нарийн гаргачихсан цагийн хуваарийн дагуу ажилладаг. Хүчний бэлтгэл,техник хэрэгсэлтэйгээ дасан зохицох бэлтгэл, танхимаар онолын хичээлүүдийг судалдаг. Хамгийн гол нь техник хэрэгсэлтэйгээ харьцах ажиллах дасгал байдаг. Бас чөлөөт цагаараа бүтээн байгуулалт, орчны тохижилт гээд бүгдийг нарийн цагийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэдэг. Бид байгууллагынхаа дотоод гадаад засал чимэглэлийг бүгдийг нь хийсэн цаашид ч хийх олон ажлууд байгаа. Өнгөрсөн жил л гэхэд аймгийн төв саданд "Залуусын төгөл” нэртэй гэрэлт гудамжийг хийсэн. Энэ жил ч бас тэндээ шинээр бүтээн байгуулалтуудыг хийх байх.

Онцгойн дүрэмт хувцас хэдэн төрөл байдаг бэ?

Өдөр тутмын хувцас, ёслолын хувцас, за хээрийн хувцас гээд гурван янз байдаг.

Эрчүүдийн нөхөрлөлийн үнэ цэнэ юундаа байдаг бэ?

Эрэгтэй эмэгтэй гэлтгүй адилхан даа. Хүн ер нь урьдчилан хараад таашгүй байдаг шүү дээ. Зарим нь найзаа ахаа гээд л өдөр тутамдаа харьцаж байхад яг тулсан хэрэгтэй үед нөгөөх маань зайгаа барьчих жишээний. Харин эсрэгээрээ ярвагар,дүнсгэрхирнээ тулсан үед маш их тус хүргэдэг хүн ч байдаг. Ер нь зовлон үзсэн хүн л хүний зовлонг ойлгодог шүү дээ

Онцгой байдлын албаны жолооч гэдэг их хариуцлагатай ажил юм шиг санагддаг.

Тэгэлгүй яах бэ тухай албандаа олон жил ажилласан хамгийн туршлагатай албан хаагчаа томилж гүйцэтгүүлдэг. Яагаад бэ? гэхээр албахаагчийн аюулгүй байдал, түргэн шуурхай байдлыг ханган ажиллах хамгийн чухал ажил шүү дээ.

Хамгийн их талархал хүлээж байсан дуудлага ямар дуудлага байсан бэ?

УАЗ469 машинтай хүмүүс цасан шуурганд төөрсөн дуудлага байсан. Бид 24 цаг хайсан. Гэвч олдоогүй ойролцоох замын хажуугийн карерт унасан байж магадгүй гээд очиж хайсан боловч бас л байдаггүй. Харин хөдлөөд явж байгаад нэг эргээд харсан чинь цасан хунгар дотроос машиных нь хамар ганцхан хуруу цухуйж байсан тодор нь 8 хүн байсан. Хамаг хувцас хунараа шатаагаад бөөн тортог болчихсон хэдэн халтар амьтан гарч ирсэн. /Инээмсэглэв/

Одоо таны үеийн алба хаагчид танай байгууллагад хир олон байдаг бэ?

За ер нь ганц хуруунд л эргэлдэж байна даа. Ихэнх нь тэтгэвртээ гараад явчихсан байна. Манай албанд орсон хүн өөр албанд шилжих нь их ховор доо. Ажилдаа их дуртай байдаг болохоор тэтгэвэртээ гартлаа ажилладаг.

Онцгойнхон залуу насаа бүхэлд нь зориулчхаад идэр насандаа тэтгэвэрт гардаг шүү дээ тэтгэвэрт гарахаараа ямар ажил хийхээр төлөвлөж байна?

Одооноос л бодож эхлээд байна даа. Манай албаны онцлог ачаалал ихтэй байдаг. Хүний амь аварна гэдэг чинь минут, секундээр хэмжигддэг. 40 гараад ирэхээр хүний хурд хүч буурсан байдаг. Энэ нь шинжлэх ухаанаар ч батлагдсан. За манай байгууллагаас тэтгэвэрт гарсан хүмүүсихэвчлэн мэргэжлээрээ ажилладаг. Бусад байгууллагууд ч авч ажиллуулах дуртай байдаг. Хамгаалалтын алба, жолооч, хувийн компаниудад галын аюулгүй байдлын ажилтан гээдажлуудолон байдаг. Бидний хувьд амьдралаа шинээрэхлүүлж байгаатай л адил хүлээн авдаг. Тэтгэврээ аваад хажуугаар нь ажиллана гэдэг бол санхүүгийн хувьд ч ашигтай л даа.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.