|
Видео

Шинэ мэдээ

Т.Бадрал: Дараагийн нислэгийг дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ руу хийхээр төлөвлөж байна

Т.Бадрал: Дараагийн нислэгийг дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ руу хийхээр төлөвлөж байна

 


  УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Тусгай үүргийн нислэгээр дарга цэрэг нарын хүүхэд ирээд байгаа юм уу гэсэн гомдол, шүүмжлэл маш их байна. Тиймээс энэ асуудалд тайлбар өгч байна. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд 5 шалгуур тавьсан. Жишээ нь, эмчилгээ хийлгэж байсан жирэмсэн, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэд гэх мэт. Энэ шалгуураараа хүмүүсээ авчирсан. Эхний нислэгээр нээлттэй бүртгэл явуулсан ч БНСУ-ын Засгийн газраас иргэдээ битгий бөөгнөрүүлээч ээ гэсэн учраас үлдсэн бүртгэлийг цахимаар явуулсан. Эхний бүртгэлд 500 гаруй хүн бүртгүүлсэн. Тэгээд 250 хүн ирсэнээс дараагийн нислэгт үлдсэн 250 хүн нь хамрагдаад ирсэн. 

Европын нислэг өөр байсан. Нөгөө таван шалгуураараа бүртгэл хийх гэхээр Европын орноос ирж байгаа арай өөр байсан. Тэгээд 16-17 суудал илүү гарсан. Тиймээс манай улсын гурав дахь Ерөнхийлөгч Москвагаас тийзээ захиалаад яваад ирсэн. Яг тийм журмаар буюу суудал байсан учраас Берлинээс ирсэн нэг оюутан ирээд халдвартай нь батлагдаж, эмчилгээ хийлгээд гарсан. Энэ бүх зүйл нээлттэй, чөлөөтэй байсан. Өнгөрсөн хугацаанд МУ нийт 6000 гаруй иргэнээ авч ирсэн байна. Визний зөрчилтэй иргэд ч маш их байсан. Хорих, торгуулах зөрчилтэй иргэд ч байсан. Бид нэг ч иргэнд хариуцлага тооцуулаагүй асуудлыг шийдсэн. 

Ирж байгаа иргэдийг 1,1 өрөөнд 21 хоног тусгаарлаж байгаа. Тэгэхээр тусгаарлах байр эмч нарын ачааллыг харж байж дараагийн нислэгээ тооцоолох ёстой. Бид хоёрхон онгоц, цөөхөн экпажтай. Гэтэл нөгөө хэд маань нэг нислэгээс ирээд л тусгаарлагдаж байгаа. Тэгэхээр иргэд нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Одоо нислэг үйлдэхэд төвөгтэй байдал үүсч байна. Улс орнууд хилээ хаагаад эхэлж байна.

Гадаадад байгаа иргэдийнхээ мэдээллийг Элчин сайдын яамдуудаас мэдээллийг байнга авч ажиллаж байгаа" гэв. 

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Өнөөдрийн байдлаар 43 улсаас 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавиад байна. Төр иргэдээ татаж авах чиглэлээр ажиллаж байна. Дараагийн нислэгийг дөрөвдүгээр сарын 17-нд БНСУ руу хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ зөвхөн БНСУ-аас иргэдийг авч ирэхгүй. АНУ, Австралиас иргэдээ татаж авна. Энэтхэгт байгаа иргэдийнхээ асуудлыг ч ярьж байна. 506 иргэний асуудал байна. Түүний 314 нь бага насны хүүхдүүд юм билээ. Австралид байгаа иргэд санхүүгийн асуудалд орж байна. Тиймээс тэдгээр иргэнээ яах вэ гэх асуудлыг Засгийн газартай нь ярьж байна. Солилцоо хийх гэдэг ч юм уу. Ямартай ч Австрали руу шууд нислэг байхгүй" гэв. 

-Истанбулд эмчилгээнд орж байгаа хүнд өвчтэй хүүхдийг авч ирэх боломжтой юу? 

-Хэрвээ Турк руу нислэг хийгдвэл тэр хүүхдийг хамгийн түрүүнд гэр бүлээр нь авч ирнэ. Турк, Европ руу нислэг хийх эсэхийг ярилцаж байна. Нислэгүүдийг хамгийн багадаа 7, 21 хоногийн зайтай хийхгүй бол ХӨСҮТ-ийн эмнэлгийн ор, ачаалал дийлэхгүй. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler