| |
Видео
Шинэ мэдээ
БНСУ-руу тусгай үүргийн Дөрвөн нислэг илгээх чиглэл өглөө
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас хүндэтгэх шалтгаантай 1000 иргэнээ авахаар тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа илгээхээр боллоо.
Мөн Япон Улсаас дээрх шалтгаантай иргэдээ авчирах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна.
Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргах юм байна.
Япон болон БНСУ-аас ирсэн иргэдийг журмын дагуу 14 хоног тусгаарлаж, оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна.Түүнчлэн Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдээ Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.