| |
БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц хөөрлөө
БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн онгоц дөнгөж сая буюу 08.40 цагт Улаанбаатараас хөөрлөө. Сөүлд 12.50 цагт газардана. Улмаар иргэдийнхалууныг үзэж, онгоцонд суулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа 14.20 цагт Улаанбаатар руу хөөрөх юм. Ингээд Буянт-Ухаа нисэх буудалд 17.00 цагт газардах аж.
Тус онгоцоор нийт 251 зорчигч ирнэ. Үүнээс 17 жирэмсэн эмэгтэй, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настай 56 хүн ирнэ гэх урьдчилсан судалгаа гарчээ.
Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас анхааруулж байна.
Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд 21 хоног тусгаарлах юм.
Б.Аз