|
Видео

Шинэ мэдээ

УОК-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү Москвагаас тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн нь үнэн

УОК-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү Москвагаас тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн нь үнэн

 


Монгол Улс тусгай үүргийн онгоцуудаар гадаад оронд гацсан иргэдээ авчирч байгаа билээ. 

Улсын онцгой комиссоос энэхүү шийдвэрүүдийг гаргаж ажлыг зохион байгуулж байна. Тусгай үүргийн нислэг БНХАУ-ын Ухань хотоос монгол оюутнуудаа авчрахаас эхэлсэн. Улмаар гуравдугаар сарын дундуур Москва, Истанбул, Сөүл, Токио зэрэг Монгол Улсын шууд нислэгтэй чиглэлүүдэд байгаа иргэдээ татаж буй. 

Улсын онцгой комисс тусгай үүргийн онгоцуудад зайлшгүй шаардлагатай иргэдийг авчрахаа удаа дараа мэдэгдээд байгаа. Бага насны хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаад оронд түр хугацаагаар эрүүл мэндийн зорилгоор эмчилгээнд явсан, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс гэдгийг УОК онцлон зарласан.

Тэгвэл тусгай онгоцонд яг ийм хүмүүсийг хамруулж чадаж байна уу гэдэг хардлага байгаа. Ийм хардлага үүсгэхгүйн тулд Онцгой байдлын ерөнхий газраас онгоцонд суух иргэдийн нэрсийг өөрсдийн цахим хуудсаар нээлттэй зарлаж байршуулсан ч удалгүй мэдээллээ хаасан байдаг. Энэ нь хувь хүний нууцтай хамааралтай гэж үзэж байв.

Мэдээлэл хаалттай болсноор тусгай үүргийн онгоцуудад шийдвэр гаргагчдын хамаарал бүхий хүмүүс ирж байгаа юу гэдэг асуулт гарсан. Олон нийтийн сүлжээгээр УОК-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү тусгай үүргийн аль нэг онгоцоор ирсэн гэх мэдээлэл гараад буй. 

Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад одоо нөхцөл байдлын бүхий л шийдвэрийг гаргаж буй Улсын Онцгой Комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү болох Э.Золбоо энэ сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн нь үнэн байна. Харин энэ асуудлыг мэдээгүй гэж Ө.Энхтүвшин хариулсан эсэх нь тодорхойгүй байна. 

Үүнээс үзвэл тусгай үүргийн онгоцны зорчигч бүрдүүлэлт үнэхээр шударгаар явагдаж, зайлшгүй шаардлагатай иргэдээ авчирч чадаж байна уу гэдэг асуултыг дахин тавигдахад хүргэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler