|
Видео

Шинэ мэдээ

Истанбулын онгоцоор ирсэн 252 зорчигч, онгоцны экипаж, хяналтын байцаагч, эмч бүгд тусгаарлагдав

Истанбулын онгоцоор ирсэн 252 зорчигч, онгоцны экипаж, хяналтын байцаагч, эмч бүгд тусгаарлагдав

 


Монгол Улсын иргэдээ татан авах Улаанбаатар-Истанбул чиглэлийн OM7161 дугаартай тусгай үүргийн онгоц "Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө 01:22 цагт газардлаа. Уг нислэгээр нийт 252 иргэн эх орондоо ирсэн юм.

 Тэдний халууныг үзэж, халдваргүйжүүлэлт хийх ажил үүр цайтал үргэлжилсэн байна. Улмаар иргэдийг эмнэлэг, тусгаарлах байрууд руу найман автобус тээвэрлэсэн бөгөөд автобусыг холбогдох заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн аж.

Ингээд ирсэн бүх зорчигч, онгоцны экипаж, нислэгийн явцад ажилласан мэргэжлийн хяналтын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмчийг бүгдийг нь тусгаарлалаа. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler