| |
Видео
Шинэ мэдээ
Берлин, Москвагаас 231 иргэн эх орондоо ирлээ
Өчигдөр буюу энэ сарын 15-нд БНСУ-аас 244 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн. Харин өнөө өглөө Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэг 07.58 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Уг нислэгээр 231 иргэн эх орондоо ирсэн юм.
Иргэдийг Энхсаран сувилал, Амар зочид буудалд 14 хоног тусгаарлах бөгөөд ЗТХЯ-ны найман автобус, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид тусгаарлах байранд хүргэхээр ажиллаж буй юм. Зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм. (Тусгаарлах байранд дагаж мөрдөх журмыг энд дарж үзнэ үү)