|
Видео

Шинэ мэдээ

Т.Төмөрбаатар: Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нар өвчний голомттой бүсээс ирж байна

Т.Төмөрбаатар: Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нар өвчний голомттой бүсээс ирж байна

 


Коронавирусинй халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.07/ шинэчлэгдсэн мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газрын Улсын хяналтын байцаагч Т.Төмөрбаатар: "Хилийн боомтуудад хөдөлгөөн бага байгаа. Хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийн дийлэнх нь ачаа тээврийн жолооч нар байна. Монгол Улс импортоор хүнсний бүтээгдэхүүн авч байгаа ба Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нар өвчний голомттой бүсээс ирж байна.

8e6ae3_MPA_PHOTO-2019-10-3037_x974 Т.Төмөрбаатар: Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нар өвчний голомттой бүсээс ирж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн боомтуудад дөрвөн төрлийн ажиллагаа зохион байгуулж байгаа. Нэгдүгээрт, мэдээлэл, зөвлөмж хүргэх, хоёрдугаарт тандалт, гуравдугаарт тусгаарлалт, дөрөвдүгээрт, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх гэсэн шат дараалалтай арга хэмжээ авч, ажиллаж байна.

Өчигдрийн /2020.04.06/ байдлаар Монгол Улсын хилээр нийт 19 жолооч хүлээж авсан ба хоёр монгол жолоочийг зочид буудалд тусгаарлалтад авсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас цагдаа, гаалийн байгууллагуудтай хамтран "Уул уурхайн бүтээгдэхүүнийг онцгой бүсэд нийлүүлэх тухай” журмын дагуу хяналт тавин ажиллаж байгаа.

Хамгийн гол асуудал бол жолооч нарын эрүүл мэндийн асуудал учраас цаашид илүү аюулгүй байх талаас ярилцаж байна. Тухайлбал, Газрын тосны бүтээгдэхүүн цаашид нийлүүлэх бол завсрын бүсэд машиныг байрлуулж монгол талаас жолооч хүргээд, цаанаас хятад жолооч ирж авах гэх мэтээр зарим зохицуулалтуудыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.