|
Видео

Шинэ мэдээ

“Toyota” компани Япон дахь үйлдвэрүүдээ түр хаана

“Toyota” компани Япон дахь үйлдвэрүүдээ түр хаана

 


ТОКИО. /Kyodo/. Коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Япон дахь таван үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо гэж "Toyota Motor” компани мэдэгджээ.

Эдгээр үйлдвэр нь Айти болон Фукуока мужид байрладаг аж. Японд "Toyota” компанийн 18 үйлдвэр байдаг байна. Өмнө нь тус компани ажилчдаас нь коронавирус илэрсний улмаас Айти мужийн гол үйлдвэрүүдийнхээ нэгийг гуравдугаар сарын 23-25-ны хооронд хэсэгчлэн хааж байсан юм.

Японы автомашин үйлдвэрлэгч "Nissan” компани мөн гуравдугаар сарын 17-ноос эхлэн дөрөвдүгээр сарын эцэс хүртэл Их Британийн Сандерленд хот дахь үйлдвэрээ хаажээ. Энэхүү үйлдвэр нь Их Британи төдийгүй  Европын зах зээлд зориулж жил бүр 350 мянга орчим автомашин үйлдвэрлэдэг байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler