|
Видео

Шинэ мэдээ

Монгол бөхчүүд дэлхийн чансааг тэргүүллээ

 

Монгол бөхчүүд дэлхийн чансааг тэргүүллээ

 

Дэлхийн чөлөөт бөхийн нэгдсэн холбооноос тамирчдын шинэчилсэн чансааг гаргалаа. Энэхүү үзүүлэлтийг гаргахдаа Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликоне, Европын аварга шалгаруулах тэмцээн, Алжирт болсон Африкийн АШТ, Шинэ Делид болсон Азийн АШТ, Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан үзжээ.
 
Чансааны "Топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурван бөх багтсан байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10, 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга 10, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Б.Болортуяа долоо, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор тав, 68 кг-д Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор наймдугаар байрт бичигджээ.
 
 
Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан юм. Үүнээс гадна манай улсын найман тамирчин шинэ чансаагаар эхний 20 байрт бичигдэж байна.
 
 
Х.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler