|
Видео

Шинэ мэдээ

"СТРАТО" ХХК-руу хатуу хучилттай авто зам баригдах хүртэл нүүрс тээвэрлэлт хийлгэхгүй

"СТРАТО" ХХК-руу хатуу хучилттай авто зам баригдах хүртэл нүүрс тээвэрлэлт хийлгэхгүйӨнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан сумдын  ИТХ-ын дарга нар аймгийн засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун болон албаны бусад хүмүүсийг байлцууланүүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ. Улмаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг яаралтай хуралдуулан тулгамдсан асуудлыг хэлэлцүүлэх хүсэлтийг орон нутгийн нийт 270 гаруй иргэдийн өргөдлийн хамтаар хүргүүлсэн билээ.     

 

Үүний дагуу аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 3-р хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 30 ны өдөр хуралдууллаа. Дээрх хуралдаанаас Өмнөговь аймгийн Цогтцөций сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд Тавантолгойн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийн Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан "Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-д нийцсэн хатуу хучилттай авто зам баригдах хүртэл хугацаагаар зогсоохоор боллоо. Ингээд та бүхэндээ Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан сумдад үүсээд байгаа нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе.  

"СТРАТО" ХХК-руу хатуу хучилттай авто зам баригдах хүртэл нүүрс тээвэрлэлт хийлгэхгүй


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler