|
Видео

Шинэ мэдээ

“Apple” компани 10 сая гаруй амны хаалт тараана

“Apple” компани 10 сая гаруй амны хаалт тараана

 


НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн "Apple” компани "COVID-19” цар тахалд илүү ихээр өртөж буй орнуудад 10 сая гаруй амны хаалт хандивлана. Энэ тухай тус компанийн ерөнхий захирал Тим Кук "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

"АНУ-д 10 сая гаруй амны хаалт хандивлахаас гадна Европын бусад улс оронд хэдэн сая амны хаалт тараах боломжтой байгааг мэдэгдэхэд таатай байна. Манай баг хамт олон одоогоор нийлүүлэгчдээс амны хаалт худалдан авахаар хамтран ажиллаж байна” гэж тэрбээр хэлсэн байна. 

Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхийн 198 улс орон, нутаг дэвсгэрт тархаад байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, халдвар авсан нийт хүний тоо 471 мянгад хүрч, 21 мянга гаруй хүн нас баржээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler