|
Видео

Шинэ мэдээ

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 7, 19-р хороодод ажиллаа

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 7 дугаар хороонд байрлах "Хайрхан хөгжлийн төв-2”, 19 дүгээр хороонд байрлах "Хайрхан хөгжлийн төв-1” болон "Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйл ажиллагаатай танилцлаа. "Хайрхан хөгжлийн төв-2” нь дүүргийн 7-10 дугаар хорооны, "Хайрхан хөгжлийн төв-1” нь 16-19 дүгээр хорооны хүүхэд, багачууд, ахмадууд, залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, нийтийн биеийн тамираар хичээллэх, эрүүл мэнд, соёл урлагийн боловсролоо дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.
"Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” нь 2019 онд байгуулагдсан бөгөөд олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай, 400метр гүйлтийн зам, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах "Эрдмийн задгай театр”, ногоон байгууламж бүхий соёл амралтын томоохон цогцолбор юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл эдгээр байгууламжийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, нийтэд ил тод, иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
    

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler