|
Видео

Шинэ мэдээ

МУУГЗ Д. ДОРЖСҮРЭН: “ТӨВ ХАЛХЫН ДУУЛАЛТ ЖҮЖИГ”-ИЙН ТЕАТР БОЛ МОНГОЛЫН ТӨДИЙГҮЙ ЗҮҮН ХОЙД АЗИЙН УРЛАГИЙН ЦӨМ БАЙХ ЁСТОЙ

МУУГЗ Д. ДОРЖСҮРЭН: “ТӨВ ХАЛХЫН ДУУЛАЛТ ЖҮЖИГ”-ИЙН ТЕАТР БОЛ МОНГОЛЫН ТӨДИЙГҮЙ ЗҮҮН ХОЙД АЗИЙН УРЛАГИЙН ЦӨМ БАЙХ ЁСТОЙСайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төв халхын дуулалт жүжгийн театр маань ямар заставтай үйл ажиллагаа явуулж байна бэ?

Одоогоор бид 61 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.  Энэ бол соёлын ордны орон тоонд хүрэхгүй байна гэсэн үг. Соёлын ордон бол 64-78 хүний хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Театр бол 112-138 хүний орон тоотой байдаг. Гэхдээ яах бэ бид бие биенээ нөхөж уран бүтээлээ туурвисаар байна.

Бүжиг ангийн хувьд ямар заставтайгаар уран бүтээлээ туурвиж байна бэ?

Манай  бүжиг анги бол сүүлийн 15 жил улс, олон улсын арга хэмжээнд амжилттай оролцож, орон нутгийн театр, чуулгынхаа нэрийг өндөрт өргөж байгаа. Хөгжим бүжгийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчидтэй. За Драм анги бол бас Соёл урлагийн их сургуулийг төгссөн мөн л мэргэжлийн уран бүтээлчидтэй ажиллаж байна.

Миний ажигласнаар Төв халхын дуулалт жүжгийн театрын драм ангийн уран бүтээлчид улс бүс дээ нэлээдгүй чансаа өндөртэй эрэмбэлэгддэг юм шиг харагддаг.   

Тийм шүү. Дөрвөн жилд нэг удаа мэргэжлийн театр чуулгуудын дунд болдог зүүн бүсийн "Шилдэг бүтээл" уралдаанд бол орон нутгийн театруудын чансаа шалгасан уралдаан байдаг. Ер нь говийн болон зүүн бүсийн уралдааны шалгаруулалт төвийн болон баруун бүсийн театруудаасаа өрсөлдөөн ихтэй байдаг. Энэ нь юуг хэлж байн бэ гэхээр энэ талдаа жүжгийн урлагийн хөгжил арай өндөр байна гэсэн үг. Үүнийг урлаг судлаачид болон шүүгчид хэлдэг л дээ. Зүүн бүсээс шалгарсан жүжиг улсдаа баараггүй түрүүлдэг. Энэний нэг жишээ нь манай театр байна. 1991 онд Гүрбазарын зохиол "Хар сүлдний дууль”, АУЗ Б.Лхагвасүрэнгийн зохиол "Үлэмжийн чанар” гэсэн зохиолуудаар амжилттай оролцож байсан. Найруулагчаар нь Ч. Ганхуяг ажиллаж бүсээсээ шалгарч улсдаа тэргүүлж байсан. За энэнээс хойш 5 удаа дараалан зүүн бүсээс шалгарч улсдаа тэргүүлж байна. Энэ бол хөдөө орон нутгийн театруудаа драм урлагаар 20 жил манлайлж байна аа гэж ойлгож болно. Өнгөрсөн уралдаанд манай найруулагч С.Ариунбямба, Ерөнхий зураач Баярмагнай, зураач Дамдин, За гол дүрийн жүжигчин Баямбасүрэн шилдгээр шалгарсан энэ бол жүжгийн гурван гол амин сүнс нь шүү дээ. Ёстой л өрмөөр бол цөцгийг нь авахтай адил зүйл л дээ. Бид Александр Вампиловын зохиол, Э.Оюуны орчуулга "Ууган хүү" эмгэнэлт инээдмийн жүжгээр оролцон.  

Өнгөрсөн зун Эрхүү хотноо зохин байгуулагдсан олон улсын уралдаанд амжилттай оролцоод ирсэн энэ талаараа бас манай уншигчдад яриач ...

"Шилдэг бүтээл” уралдаанаас "Ууган хүү” эмгэнэлт инээдмийн жүжиг маань энэхүү олон улсын наадамд оролцох эрх авсан. Уг уралдаан Эрхүү хотноо зохиогдож 16 орны 22 жүжиг оролцсон уралдаанд амжилттай оролцоод ирсэн Франц, Москва, Ленинградын акдемик театрын том том эрдэмтэн судлаачдаас их өндөр үнэлгээ авсан. Бид Санкт Петербургийн театрт тоглох урилга аваад байна. За мөн тэнд болох уралдаануудад оролцох урилга авсан цаашлаад Европын орнуудад  болдог уралдаануудад оролцох боломжууд нээлттэй байна. энэ бол театрын түүхэнд бичигдэх үйл явдал байгаа. Ер нь орос орон гэдэг бол театрын урлаг тэр дундаа драмын урлагыг их дэмждэг, Орос орон бол Дэлхийн хоёрдугаар дайны үед бүслэлтэд байхдаа дайнд ялагдаж, идэх хоол, өмсөх хувцасгүй,  эх орон амь бие алдаж байх үедээ, театрын нээлт хийгээд улаан тууз хайчилж байсан, урлагаа дээдэлдэг агуу ард түмэн магадгүй урлагаа дээдэлж, урам зориг, эрч хүчийг авдаг байсан байх. За манай урд хөрш Хятад орон ч гэсэн урлаг соёлоо маш их дэмждэг.

Таны хувьд бас эрдмийн зэрэг хамгаалахаар ажиллаж байгаа энэ талаараа уншигчдад маань яриач

За соёл урлагийн салбарт 30 аад жил ажиллахад жаахан туршлага суудаг юм уу даа. Тэр утгаараа урлагийг өөр талаас нь харах бодрол тээдэг болчихдог юм байна. Манай театр бол төв халхын дуулалт жүжгийн театр, бид төв халхууд тэр утгаараа төв халхын урлагийг судалж эрдмийн зэрэг горилж байна. Докторын зэрэг гэдэг бол зүгээр нэг хийсэн бүтээснээ тайлагначих биш шинийг эрэлхийлж, өнөөгийн театр урлагийг дамаа нэг өнцгөөс нь ард түмэнд хүргэх биш, судлаач шүүмжлэгчид, сургалтад хэрэглэх хэмжээний шинэ эргэлтийн хийнэ гэдэг бол амаргүй даваа. Энэ бүтээлийг туурвих хэрэгцээ зайлшгүй байна. Энэ жилдээ багтаагаад хамгаалах төлөвлөгөөтэй байгаа.

 

Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгийг авснаасаа хойш таны хийсэн хамгийн томоохон ажил бол  3000 уртын дуучин морин хуурчдын наадмын Ерөнхий найруулагчаар нь ажиллаа. Цаашид ямар томоохон уран бүтээлүүдийг хийхээр төлөвлөж байна бэ?      

 

Гол нь Ампи театр гэдэг бол дэлхийд ховорхон л доо. Тухайн цаг хугацааг мэдэрч, үнэрлэж, амтагдаж, үздэг байгальтайгаа хосолсон энэ театр Дундговьд Зайлшгүй байх ёстой юм аа гэж 2005 онд анх санаачилгын гаргаж 2006 онд нээлтээ хийж байсан. Энэ театртай МУУГЗ П.Цэгмидийг холбохгүй байхын аргагүй. Ер нь задгай театрын тоглолтыг тайзан дээрх тоглолтоос илүү дээрээс нь харсан планаар дээрээс нь харах асуудал байдаг. За яах бэ хэдэн сарын хугацаанд санал зөрөх асуудлууд гаралгүй л яах бэ гэхдээ ард нь гарсан. Том наадмыг зохион байгуулахад хөрөнгө санхүүгийн асуудал хүнд байдаг. Анх задгай театр байгуулагдахад Ш.Төрбат дарга бол маш зоригтой алхам хийж ихээхэн хөрөнгө зарж хийж байсан тийм дээ ч бас их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн шилдэг бүтээн байгуулалтаар шалгарч байсан. Үүний дараагаар О.Бат-Эрдэнэ дарга бол нэлээн зоригтой барьж авч хийлээ. Сум орон нутаг, албан байгууллага, иргэн бүр оролцлоо. Зөвхөн Дундговийнхны хүчээр энэ наадмыг хийнэ гэдэг бол их том даваа. За улс орны шилдэг бүтээн байгуулалт гээд аваад үзэх юм бол урлаг соёлд оруулж байгаа төмөр зам юм.  Энийг одоо Монголын эрдэмтэн судлаачид төдийгүй олон улсын эрдэмтэд ч ингэж дүгнэж байна одоо ч судалсаар л байна.

 

Түүхэн үнэ цэнэ нь юундаа байлаа гэж та харж байна бэ?

 

Энэ арга хэмжээ маань бүхэлдээ 5 хэсгээс бүрдсэн. За нар хурайлах, энэ нь зүгээр нарлуу хараад хэдэн хүн хурайлчихаж байгаа зүйл биш юм. Эдгээрийн цаана энериг солилцох, эрч хүчний тэнцвэржилт гэдэг юм уу. шүтэн барилдлага, хүн байгалийн хүйн холбоог тогтоох гэсэн нүдэнд үзэгдэхгүй асар том шүтэлцээний асуудал яригдана. Нүүдэлчдийн отог байгуулсан жилийн дөрвөн улиралд таван хошуу малаа хэрхэн адгуулж малладаг, хувцас хэрэглэл, хоол унд гээд Монгол ахуйн бүхий л соёлыг багтаан харуулсан. Энийгээ сурталчилсан арга хэмжээ байлаа. За нөгөө нэг зүйл нь бол залуу уран бүтээлчид залгамж халааг харуулах зорилгоор манай "Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын уран бүтээлчид "Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтыг хийсэн. Гол үйл ажиллагаа бол "Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” би үүний тоглолт гэхээсээ илүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээ гэж харж байгаа. Үүнд 3271 хүн оролцсон, за яах бэ бид нар газрын масштаб гаргаад сандал тавьсан. Гэсэн ч хүрэлцээгүй. Гаднаас маш олон хүн ирсэн Хаа байгаа Говь-Алтай, Дорнод, Дархан гээд аймаг бүрээс хүмүүс ирсэн би Дундговь нутагт төрсөн, энэ нутгийн хүүхэд гээд бид тухайн үед театрынхаа уран бүтээлчдийг гаргаад тэр улсуудаа оруулсан. Бид тооны төлөө хөөцөлдөх биш энэ бол зан үйлийн арга хэмжээ гэж харж байгаа. Мэдээж бэсрэг наадам, айрагны баяр зэргийг хийсэн байгаа.

 

Төв халхын дуулалт жүжгийн театрын хөгжлийг хэрхэн харж байна бэ?

 

Би их томоор хардаг. Театрын барилга баригдчих юм бол Зөвхөн Дундговь аймгийн ард иргэддээ үйлчлэх биш, Монгол улсдаа цаашлаад зүүн хойд азын хэмжээний урлагийн төв болно. Үнэхээр Монгол улс Соёлын хуулийнхаа дагуу стандартыг мөрдөж байгаа энэ цаг дор урлагийн стандартыг батлаад мөрдөөд ирэх юм бол... Дуулалт жүжгийн театрын бүрэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулаад эхлэвэл... дэлхийн хэмжээний уран бүтээлийг хийнэ гэж үзэж байгаа. Магадгүй зүүн хойд Азид зохион байгуулагдаж байгаа соёл урлагийн уулзалт, сургалт, сурталчилгаа, уралдаан, нэгдсэн арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулах боломжууд нээгдэнэ. Дундговь бол Улаанбаатар хотод ойрхон аймаг шүү дээ. Аль аль талаа бодсон ч "Төв халхын дуулалт жүжиг”-ийн театр бол Монголын төдийгүй Зүүн Хойд Азийн урлагийн цөм байх ёстой гэж үзэж байгаа. Энийг бид хийж чадна. Үүнд юу дутаж байна гэхээр аливаа юмны  бүтэц бүрэлдэхүүн гэж байдаг. Бууз хийе гэж бодоход гурилгүй бол яах бэ, махгүй бол яах бэ гэдэгтэй адил энэ бол Дундговьд хийгдэх ёстой ажил. Ген нь байна, Дундговь бол удамшлын хувьд зайлшгүй хийх ёстой зүйл энд л байх ёстой.

 

Мэргэжлийн урлагийн байгууллагад сайн уран бүтээлчээс гадна мэргэжлийн багш нар байдаг л даа багшийн хүрэлцээ хир байдаг бэ?  

 

Тийм шүү театрт олон гавьяат жүжигчин байхаасаа илүү мэргэжлийн сайн багш байх шаардлагатай байдаг. Тэр дундаа найрал дуу, хөгжмийн багш байх хэрэгтэй. Найруулагчдын доор ажиллах гол хүч бол энэ байдаг. Харамсалтай нь хөдөө орон нутагт их ховор байна. За яах бэ түргэвчилсэн сургалтын хийж байгаа хэдий ч хүрэлцээ муутай байна. Жишээ нь найруулагч  хүн бол төрдөг гэж ярьдаг. Жил болгон олон арван найруулагч, уран бүтээлчид төгсөж байна. Гэхдээ жинхэнэ уран бүтээлчийг төлөвшүүлж байгаа сургалтын систем байхгүй байгаа юм болов уу даа л гэж бодож байна. Дуучин гэхээр бөхийн өргөөнд нэг тоглолт хийчхээд сумдаар тойрч давхиад байдаг дуучин болгоныг дуучин гэхгүй ш дээ. Дээр нь нийгэм, дэд бүтэц, гээд олон зүйлүүд нөлөөлдөг хамгийн гол зүйл бол оюуны хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж их муу байна.

 

Орон нутгийн театрын уран бүтээлчдийн онцлог бол хөрвөх чадвар байдаг. Энэ нь хувь уран бүтээлчдэд үнэхээр давуу тал нь болж чаддаг уу?

 

Төрөл жанарын хувьд өөр байдаг. Үндэсний хөгжлийн хөгжимчин, уртын дуучин, дуурийн дуучин гээд за яах бэ? Хөдөө орон нутгийн уран бүтээлчдийн хувьд хөрвөх чадвартай байдаг. Гэхдээ энэ бол урлагийнхаа стандартад мэргэжлийн төвшинд хориотой байдаг асуудал үлээвэр, морин хуур бүгд позистор даралтууд өөр байдаг. Манай хөгжмийн зэмсгийн хувьд бүгд сургалтын морин хууртай зарим нь өөрийнхөө морин хуураар л тоглож байна. За тэгээд дэлхийн төвшний театр урлаг гэхээр манайх техникийн хувьд хоцрогдолтой байдаг. Арга үгүй шүү дээ. 

 

Саяхан Өвөр Монголын ТВ-ээр нэг тоглолт үзэж байтал тайзан дээгүүр нь тэмээн жин яваад өгөрч байх жишээний техникийн хөгжил бол орчин цагийн урлагийн чансааг тодорхойлдог болж ээ гэж харж байсан шүү. Та энэ юу гэж бодож байна бэ?

 

За 3 жилийн өмнө манай аймгийн театр "Уяхан замба тивийн наран” гэдэг жүжгийн 3D хувилбараар нь хийсэн даанч үнэхээр техник тоног төхөөрөмжийн хувьд дутмаг байсан болоод зогсчхоод байна. Өвөр Монголын 70 жилийн ойгоор би очиж, Монголын урлагийн тоглолтын найруулагчаар ажиллаж байхдаа зүгээр үзэсгэлэн үзэж байгаад санаа авч хийсэн юм. Манай төвийн театрууд ч гэсэн 3тоглолт хийсэн. Ганц юм гэвэл техникийн хөгжлөөрөө л дутмаг гэхээс оюун санааны хувьд Монголчууд ур авьяасаараа хоцрогдсон зүйл байхгүй байна. миний хувьд сүүлийн 10 аад жил театрынхаа гадаад харилцааг сайжруулахыг хичээж ажиллаж байна. Үүний дагуу уран бүтээлчид эрэл хайгуул хийж, их зүйлийг сурдаг жишээ нь уран бүтээлч хүн танхимд суугаад хичээл ном үзэхээс илүүтэйгээр нүдээрээ үзэж байж шинэ уран бүтээлийн сэдэл, цараа нь нэмэгддэг.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.  

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler