![]() |
АШИГТ МАЛТМАЛЫН ХУУЛЬ БУС ОЛБОРЛОЛТОД ХЯНАЛТ ТАВЬЖ, ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГУУЛАХААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЛАЖ БАЙНА
2020 оны 1 дүгээр сарын 04-ний байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 13 сумын нутагт 106, хайгуулын тусгай зөвшөөрөл 15 сумын нутагт 96, нийт202 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Эдгээрийн талбайн хэмжээ 704,501.07 га буюу нийт нутаг дэвсгэрийн 9.7 хувийг эзэлж байна.
Уул уухайн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд 2019 онд нийт 23 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах 3 талт гэрээ байгуулж, аж ахуйн нэгжүүдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Уул уурхай эрдэс баялгийн салбарт аймгаас баримтлах бодлогын баримт бичгийг Канадын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Институтыг өөрчлөх замаар эрдэс баялгийн салбарын менежментийг сайжруулах нь” Мерит төсөлтэй хамтран боловсруулж батлуулахаар ажиллаж байна.
Хулд, Луус, Гурвансайхан, Баянжаргалан зэрэг 4 суманд жоншны бичил уурхайн дүгнэлттэй 106.41 га талбайд 56 нөхөрлөлийн 489 бичил уурхайчид бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 8 сарын 27-ны өдрийн н-41/28 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2019 оны 9 сарын 18-ны өдрийн 355 дугаар тогтоол гарч, ашигт малтмалын хууль бус олборлолтод хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.
